Хайртай байснаа ухаарлаа
Өдөн дэрэн дээр нулмис дуслуулж
Өөрийн ихэмсэг зандаа сэтгэл эмтэрч
Чамайг явахад би харамсахгүй гэж хөөчөөд
Чиний эзгүйд сэтгэл ганцаардаж айдас нөмөрлөө
Зүрх сэтгэлд минь зоосон гунигын өргөс
Зовиуртай нь аргагүй намайг тарчилаана
Хамт байсан мөчүүд нүдэнд үзэгдээд
Хаа сайгүй чиний инээд чихэнд сонсогдоод
Халуун хөнжилд сэтгэл даарахдаа чамайг саналаа.
Хаана яваа бол гэсэн бодолд хар төрлөө ч
Хайргүй гээд хаалга саваад гарсан болохоор
Харамлаад ч хожимдсон сэтгэл минь
Хайртай байснаа ухаарлаа...